Бидний тухай


Чоно Пропертийс ХХК

Чоно Пропертийс ХХК нь 2000 онд барилга, үл хөдлөх хөрөнгийн худалдаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.

Өнөөдрийг хүртэл тус компани нь нийт 108,000 мкв бүхий талбайд 9 төсөл хэрэгжүүлсэн байна.

2012 онд Улаанбаатар хотын төв талбайд байрлах онцлог загвар дизайны шийдэл бүхий Блю Скай Цамхагийг бүтээн байгуулсан. Блю Скай Цамхаг нь 105 метр өндөр, 25 давхраас бүрдэх ба А зэрэглэлийн оффис, Улаанбаатар хотын анхны 5 одтой зочид буудал болон төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний газруудыг нэг дор цогцлоосон. Блю Скай Зочид Буудал буюу Цамхаг нь Монгол улсынхаа дахин давтагдашгүй загвар, инженерийн шийдэлийн анхдагч бүтээл болж чадсан.

Бусад бүтээн байгуулалт:

Оргил хотхон – 2004 онд Монгол улсын анхны том талбай буюу 1,076 мкв бүхий газарт бүрэн хэмжээний хотхоныг бүтээн байгуулсан. Тус төсөл нь Монгол улсын анхны амины орон сууцны хотхон болж сүндэрлэсэн.

Хөгжил хотхон – 2006 онд 35,000 мкв бүхий талбайнд нийт 500 айлын орон сууцны хотхоныг ашиглалтанд оруулсан. Тус хотхон нь 3 барилга бүхий орон сууцаас бүрдэх ба Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт байрлана.

Зөгийн үүр орон сууц – 2011 онд Монгол улсын засгийн газрын зөгийн үүр хөтөлбөртэй хамтран Зөгийн үүр орон сууцыг бүтээн байгуулсан. Тус төслийг гадаад улсад сурч амьдарч байгаа Монголчуудыг эх орондоо эргэн ирж, хувь нэмрээ оруулахад нь дэмжих зорилготойгоор хэрэгжүүлсэн бөгөөд Зөгийн үүр төсөл эдгээр хүмүүсийг эх орондоо эргэн ирж амьдрахад нь тодорхой хувь нэмрээ оруулсан юм.